2020 оны 11-р сарын 25-нд Өвөрхангай аймаг Хайрхандулаан сумын нутаг Цоо нарийн хэмээх газраас зөв талын гуяндаа "ЗУУЗАЙ" "9" "ШИРЭЭТЭЙ БУУДАЙ" тамгатай буурал азаргатай, бүгд "ШИРЭЭТЭЙ БУУДАЙ" тамгатай хүрэн морь, халиун морь, сартай хээр гүү, зээрд байдас, зээрд гүү, улаан буурал үрээ, хаан дээрээ "ЧОЙНДОН" тамгатай хээр гүү, "ХОЛБОО ОНГИ" тамгатай хүрэн морь, "ЧАГТТАЙ ТУУХАЙ" тамгатай зээрд халзан морь, "Ц" тамгатай ухаа гүү нийлсэн 11-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 89735066, 90902898
11 адуу алдсан
2 адуу алдсан
2021 оны 11-р сарын 22-нд Архангай аймаг Цэнхэр сумын нутаг Цагаан сум хэмээх газраас холбоотой зөв талын гуяндаа "9" тоо шиг тамгатай хонгор морь, зөв талын гуяндаа цагаан үсэн "ДУГУЙ ХАС" тамгатай улаан хээр азарга нийлсэн 2-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 93331939, 80399839
4 үхэр алдсан
2021 оны 11-р сарын 02-нд Төв аймаг Эрдэнэ сумын нутаг Өвөр жамчивлан хэмээх газраас эвэртэй мухар хар хайнагийн үнээ, мухар улаан халзан үнээ, эвэртэй халзан бяруу, эвэртэй ягаан үнээ нийлсэн 4-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98989171, 85342448
9 үхэр алдсан
2021 оны 10-р сарын 03-нд Булган аймаг Сайхан сумын төвөөс зөв талын чих онь имтэй буруу талын чих хойноосоо хөндлөн имтэй сүүл нь цагаан ухаа халзан эр тугалтай эвэр нь цэнхэр будагтай том улаан үнээ, гэдэс сүүл нь цагаан улаан халзан охин тугалтай хомруу нь сэтэрхий шар эрээн гунж, хар халзан эр тугалтай хар халзан гунж, гэдэс сүүл нь цагаан охин улаан халзан тугалтай хүрэн халзан эрээн гунж, өрөөсөн бөөр цагаан мухар хар охин бяруу нийлсэн 9-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 91832022, 90780212, 94299864
13 адуу алдсан
2021 оны 11-р сарын 02-03-нд шилжих шөнө Улаанбаатар хот Налайх дүүрэг 5-р хороо Бүс нуур хэмээх газраас зөв талын ташаан толгой дээрээ ам руугаа "САРАН" тамгатай халтар азаргатай, зөв талын хаандаа "ХЭВТЭЭ ЗУУЗАЙ" тамгатай хүрэн морь, зөв талын гуяндаа "САРАН ДЭВСГЭРТЭЙ ЧОЙНДОН" тамгатай шарга гүү, "ШИРЭЭТЭЙ ГАЛ" тамгатай шарга гүү, халтар унага, цагаан халиун унага, зээрд унагатай олоортой зээрд халзан гүү нийлсэн бараан голдуу 13-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99663672, 99682636
70 ямаа алдсан
2021 оны 11-р сарын 18-нд Төв аймгийн Дэлгэрхаан сум Тарган 1-р багийн нутаг "Ар улаан дэл" хэмээх газраас баруун чих нь урдаасаа догол имтэй, зөв талын чих нь улаан утсан ээмэгтэй 50-н эм ямаа, 20-н ишиг нийлсэн нийт 70-н тооны бог мал алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 98989685, 88039234
4 адуу алдсан
2021 оны 11-р сарын 13-14-ны шилжих шөнө Төв аймаг Сэргэлэн сумын нутаг Гурван цохио хэмээх газраас шарга халзан гүү, хүзүүндээ хадагтай хүрэн гүү, охин хээр даага, хар ногоон гүү нийлсэн 4-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88621999, 7027102
1 үхэр алдсан
2021 оны 10-р сарын 28-нд Төв аймаг Сэргэлэн сум Банбүрд 1-р багийн нутаг Мөнхийн баян гал хэмээх газраас эр улаан бяруу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88621999, 7027102
2 адуу алдсан
2021 оны 11-р сарын 25-28-нд Төв аймаг Баянцагаан сумын нутаг Цагаан худгын гол хэмээх газраас буруу гуяндаа "ЗУУЗАЙ" тамгатай хар гүү, "СӨНТЭЙ САР" тамгатай бор гүү нйилсэн 2-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98986393
1 адуу алдсан
2021 оны 11-р сарын 17-18-нд шилжих шөнө Төв аймаг Баянцагаан сумын нутаг Цагаан худгын гол хэмээх газраас буруу гуяндаа "ЗУУЗАЙ" тамгатай хар гүү алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 98986393
4 үхэр алдсан
2021 оны 10-р сарын 24-нд Төв аймаг Сэргэлэн сум Баянбүрд 1-р багийн нутаг Хөтөл ус хэмээх газраас улаан алаг цагаан толгойтой үхэр, улаан халзан үхэр, улаан үхэр, цээж цагаан улаан үхэр нийлсэн 4-н тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 88621999, 7027102
2 үхэр алдсан
2021 оны 11-р сарын 29-нд Төв аймгийн Баян сумын нутаг Бидний нутаг баян хэмээх тариан талбайгаас мухар улаан алаг сувай үнээ, цагаан шүдлэн гунж нийлсэн 2 тооны үхэр алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 99935052, 88098639
6 адуу алдсан
2021 оны 11-р сарын 26-27-нд шилжих шөнө Төв аймаг Баяндэлгэр сумын нутаг Аягын ам хэмээх газраас зөв талын хаандаа цагаан үсэн "Ж" тамгатай 3 хөл цагаан шарга халзан азаргатай, зөв талын гуяндаа цагаан үсэн "НУМАН" тамгатай хар морь, цагаан үсэн "ЭВЭРТЭЙ ШИРЭЭТЭЙ ОНГИ" хул морь, цагаан үсэн ХӨНДӨЛТЭЙ "Ж" тамгатай цагаан хонгор гүү, сартай охин хүрэн даага, цагаан үсэн "Б" тамгатай шарга гүү нийлсэн 6-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 80318393, 99725927
1 адуу алдсан
2021 оны 07-р сард Завхан аймаг Улиастай сумын төв 14-р самбараас зөв талын гуяндаа "ЧАНДМАНЬ" тамгатай цэхэр нүдтэй хүрэн үрээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 89958489, 98912882
5 адуу алдсан
2021 оны 11-р сарын 04-05-нд шилжих шөнө Төв аймаг Баян сум Цант 1-р багын нутаг Жаргалантын худгийн адаг хэмээх газраас зөв талын гуяндаа "ЗУУЗАЙ" тамгатай ягаан буурал үрээ, хөх бор халзан морь, цавьдар зээрд морь, цагаан хонгор үрээ, улаан хонгор үрээ нийлсэн 5-н адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 99133413, 99195570
19 адуу алдсан
2021 оны 10-р сарын дундуур Төв аймаг Архуст сумын төвөөс зөв талын гуяндаа цагаан үсэн "ДАВХАР САРАН" тамгатай хойд 2 хөл бэлэвсэн зээрд халзан азаргатай, "САРАН ДЭВСГЭРТЭЙ ЧОЙНДОН" тамгатай цагаан бор гүү, "ХЭЛТЭЙ САР" тамгатай шодон сүүлтэй хар буурал гүү, "ШИРЭЭТЭЙ ЧОЙНДОН" тамгатай 3 унага, "ХЭЛТЭЙ САРАН" тамгатай зээрд унага нийлсэн бараан голдуу 19-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасэн хүнд шагналтай. Утас: 99076902, 99080375
13 адуу алдсан
2021 оны 11-р сарын 20-нд Төв аймаг Мөнгөнморьт сумын нутаг Урд Баян хэмээх газраас зөв талын гуяндаа "ДАВХАР САРАН" тамгатай хүрэн азаргатай, 2 хүрэн морь, сартай хүрэн морь, хонгор морь, хонгор гүү, хул гүү, хул морь, хүрэн даага, дэлтэй хонгор үрээ, хонгор унага, хүрэн халзан үрээ, "Г" тамгатай хонгор халзан гүү нийлсэн 13-н тооны адуу алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 80326267, 89911478
1 үхэр алдсан
2021 оны 11-р сарын 21-ны өглөө Төв аймаг Баяндэлгэр сумын төвөөс 2 чих нь онь имтэй охин хар халзан мухар шүдлэн гунж алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 89658977
1 үхэр алдсан
2021 оны 11-р сарын 20-нд Дундговь аймаг Эрдэнэдалай сумын төвөөс 2 чих урдаасаа эрхээс имтэй хар сарман гунж алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд шагналтай. Утас: 95193211, 94583464
2 ямаа алдсан
2021 оны 11-р сарын 8-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг Тэмээт хэмээх газраас зөв талын чих нь ганзага имтэй, буруу талын чих нь урдаасаа ухам имтэй 2 тооны ямаа алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд өндөр шагналтай. Утас: 83150010, 99504110